Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
“ПРОКУРОРЫН АЛБАНЫ ӨДӨР”-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 89 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-ийг энэ сарын 17-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

  

  

    

Энэ арга хэмжээнд эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим, прокурор ажилтнуудыг прокурорын байгууллагын шагналаар шагнан урамшуулж, прокурорын байгууллагын прокурор, ажилтнуудын дунд 32 хүчит бөх барилдаж, 24 харваач үндэсний сурын харваагаар цэц мэргэнээ сорин өрсөлдөж, дааганы уралдааны зохион байгууллаа.

Хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх барилдсанаас Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын тамгын хэлтсийн ажилтан, сумын заан С.Пүрэвдорж түрүүлж, Хан-Уул дүүргийн прокурорын газрын ахлах прокурор, аймгийн начин Д.Галбадрах үзүүрлэж, Улсын ерөнхий прокурорын газрын тамгын хэлтсийн ажилтан Б.Мөнгөн, Налайх-Багахангай дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Б.Амгаланбуянт нар шөвгийн дөрөвт шалгарлаа.

  

  

Сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын туслах ажилтан Б.Нямсүрэн эзлэж, хоёрдугаар байранд Сүхбаатар дүүргийн Тамгын газрын дарга Б.Батдэлгэр, гуравдугаар байранд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга О.Алтангэрэл нар шалгарлаа.

  

Эмэгтэй сурын харвааны төрөлд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрах тэргүүн байр эзлэж, хоёрдугаар байранд Хан-Уул дүүргийн прокурорын газрын туслах ажилтан У.Маралмаа, гуравдугаар байранд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг нар шалгарсан байна.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317