Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ХҮҮХЭД-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 89 жилийн ой, “Прокурорын албаны өдөр”-ийг тохиолдуулан Өвөрхангай аймгийн Прокурорын газрын прокурор, ажилтнууд “Хүүхэд-бидний ирээдүй” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгт аймгийн Шүүх, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний албаны ажилтан, алба хаагч нарын 100 гаруй хүүхдийг хамруулж, Прокурорын байгууллагын үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ прокурорын газрын хамт олон  өөрсдийн хийсэн амттанаар хүүхэд багачуудыг дайлж, албаны өдрийг арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

  

Өдөрлөгийн хүрээнд Арвайхээр сумын зорилтот бүлгийн  энэ хичээлийн жилд 1 дүгээр  ангид элсэн суралцах 10 хүүхдэд хичээлийн цүнх, иж бүрэн хэрэгсэл, бэлтгэлийн хувцас зэргийг гардуулан өгч, аймгийн “Орхон” кино театртай хамтран урлагийн тоглолт, үзвэрээр үйлчилжээ.

  

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317