Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ХЯНАЛТЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИДТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр хяналтын харьяа байгууллагын алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Л.Цогтхүү, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн хорихоос өөр төрлийн ялын биелэлт хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Буянхишиг, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Ц.Мөнхням, шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Цэнд-Аюуш нар оролцжээ. Уулзалтаар хяналтын ажлын явц байдал, эрэн сурвалжлагдаж буй ялтнууд болон хорихоос өөр төрлийн ялын биелэлт,  цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, тус дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Чинбат анхаарах асуудлуудаар тодорхой үүрэг, чиглэл өгчээ.

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
224
Өчигдөр
299
7 хоногт
1847
Сүүлийн сард
8205
Сүүлийн жилд
84638
Нийт хандалт
187793