Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ОРОН НУТАГТ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас санаачлан тус сум дахь Шүүхийн тамгын газар, Цагдаагийн хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, сумын Засаг даргын тамгын газартай хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр нийт 150 гаруй иргэдэд Монгол улсын Прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ  Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”, “Цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргээс хүүхдийг хамгаалах”, “Байгаль орчны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Мансууруулах бодисоос татгалзая”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” чиглэлээр боршур, гарын авлага тарааж ажилласан байна.

           

СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317