Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ЭД МӨРИЙН БАРИМТЫГ ХЭРХЭН ХАДГАЛЖ БАЙГААГ ШАЛГАЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс болон Мөрдөн шалгах бусад байгууллагад “Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, барьцаа, хохирол төлүүлэхээр авсан мөнгө, валют, үнэт цаас, үнэт эдлэлийг мөрдөгч нараас хүлээн авах, хадгалах, шийдвэрлэх” ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын Ерөнхий прокурорын баталсан заавар, журмын дагуу явагдаж байгаа эсэхийг 2019 оны 8 дугаар сард шалгалаа.

Шалгалтаар тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдийн эд мөрийн баримтыг хадгалах өрөө, тасалгааны багтаамж хүрэлцээ муу, тусгай горим, нөхцөл шаардсан эд зүйлсийг хадгалах зориулалтын өрөө тасалгаагүй зэрэг хэд хэдэн зөрчлүүд илэрсэн байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас харьяа Цагдаагийн хэлтсийн дарга нарт дээрх зөрчлүүдийг арилгах, тусгай зориулалтын өрөө тасалгаатай болох талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар хугацаатай үүрэг өгч, прокурорын шаардлага хүргүүлж ажилласан байна.

 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
199
Өчигдөр
201
7 хоногт
1564
Сүүлийн сард
4423
Сүүлийн жилд
80057
Нийт хандалт
173317