Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
ЗЭРЛЭГ АН АМЬТАН, УРГАМЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨН ШАЛГАХ ХӨТӨЛБӨРТ ПРОКУРОРУУД ХАМРАГДЛАА

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр 2019 оны 8 дугаар сарын 11-ээс 24-ний өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан Олон улсын хууль сахиулах академийн “Зэрлэг ан амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хөтөлбөр”-ийн 9 дэх удаагийн сургалтанд Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Ганболд, Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Одончимэг нар хамрагдаад ирсэн байна. Тус хөтөлбөрт хамрагдсан хяналтын прокурор Н.Ганболдтой ярилцлаа.

Та Тайландад болсон “Зэрлэг ан амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хөтөлбөр” -ийн 9 дэх удаагийн сургалтанд хамрагдаад ирсэн байна.  Ялангуяа байгаль орчины чиглэлээр хяналт тавьж ажиллахад маш чухал практик ач холбогдолтой сургалт болсон гэж сонслоо.

Зэрлэг ан амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хөтөлбөрийн 9 дэх удаагийн сургалтанд прокурорын байгууллагаас анх удаа төлөөлөл оролцлоо.  Энэ удаагийн сургалт хөтөлбөрт прокурорын байгууллагаас гадна байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэн ажилладаг мөрдөх байгууллага, гааль, мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар гээд хууль хяналтын байгууллагын төлөөллүүд хамтран оролцсон нь цаашид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг шалгахад анхаарах асуудал дээр нэгдсэн ойлголттой болж байна гэсэн үг.  

Хөтөлбөрийн хүрээнд хэргийг шалгах төлөвлөгөөг оновчтой гаргах, хэргийн газрын үзлэгийг хэрхэн зохион байгуулах, тэмдэглэл үйлдэх аргачлал, цахим орчноос мэдээллийг хэрхэн хайх, CITES буюу Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийг хэрхэн ойлгож хэрэгжүүлэх зэрэг онолын болон практик сургалтанд хамрагдсан. Ер нь маш өргөн ойлголт мэдлэг олгосон ач холбогдолтой сургалт болж өнгөрсөн.

Энэхүү хөтөлбөрөөс цаашид ажилдаа нэвтрүүлэхүйц олон санаа шийдлийг олж авсан байх. Энэ талаар хуваалцвал.

Тухайн сургалтын сургагч багш нар нь Зэрлэг ан амьтан, ургамлын эсрэг гэмт хэргийг шалгаж, мөрддөг мөрдөгч нар болон холбогдох мэргэжлийн хүмүүс байсан. Монгол улсаас гадна Индонез, Лаос, Малайз, Филиппин, Тайланд улсын хууль хяналтын төлөөлөл оролцсон учир харилцан туршлага солилцохын зэрэгцээ тухайн улс оронд дээрх төрлийн гэмт хэргийг шалгахад гарч буй хүндрэл бэрхшээл, ололттой талуудыг сонслоо. Практик давамгайлсан байсан учраас маш үр дүнтэй байсан. Тухайлбал: хулгайн ан агнагдсан талаар дуудлага ирснээс эхлүүлээд, хэргийн газрын үзлэг хийх, мэдүүлэг авах, тээврийн хэрэгсэлд үзлэг хийх гээд тухайн гэмт хэрэгтэнг илрүүлэх хүртэлх мөрдөн шалгах ажиллагааны бүх л үе шатыг онолын сургалтандаа тулгуурлан практик хэлбэрээр зохион байгуулсан. Яг л бодит хэрэг дээр ажиллаж байгаа мэтээр хийх нь их сонирхолтой байсан. Ер нь энэ төрлийн гэмт хэрэгт хяналт тавих прокурорыг мэргэшүүлэх, гэмт хэргийг мөрдөн шалгахдаа сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглах, гэмт этгээдийг барьж илрүүлэхдээ гол нь биш, тухайн ан амьтны эд эрхтэнг худалдан авч борлуулж байгаа этгээдүүдийг олж тогтоох нь зүйтэй юм байна гэж харсан.  

 

Монгол Улсын Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулинд холбогдох конвенцийн заалтыг бүрэн тусгаж өгсөн байдаг.  Харин конвенцийн хавсралтанд орсон амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг дагнасан чиг үүрэг бүхий мөрдөн шалгах байгууллагаар шалгуулах, гааль, мэргэжлийн хяналт зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, техник технологийн дэвшлийг ашиглах шаардлагатай.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
209
Өчигдөр
299
7 хоногт
1832
Сүүлийн сард
8190
Сүүлийн жилд
84623
Нийт хандалт
187778