Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАРТ ПРОКУРОРУУД ОРОЛЦЛОО

Улсын Ерөнхий Прокурорын газар, АНУ-ын Хууль зүйн яам, АНУ-ын Элчин сайдын яам хамтран прокуроруудад зориулсан “Оюуны Өмчийн Эрхийн хамгаалалтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт, семинар 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Шангрилла зочид буудлын хурлын танхимд боллоо.

Нээлтийн ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга,  Монгол улс дахь АНУ-ын элчин сайдын яамны ахлах ажилтан Майкл Д.Ричмонд нар оролцсон бөгөөд сургалтанд Улсын Ерөнхий прокурорын газар, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурорууд хамрагдсан байна.

 

АНУ-ын дүүргийн Шүүхийн шүүгч Дэвид О.Картер, Олон улсын компьютерын хакер ба оюуны өмчийн асуудлын талаарх (ICHIP) Ази тивийг хариуцсан зөвлөх Эван Виллиамс, АНУ-ын Патент, худалдааны тэмдэгийн албаны Хууль, эрх зүйн хэлтсийн олон улсын өмгөөлөгч-зөвлөх Тимоти К Бравн, АНУ-ын Хууль зүйн яамны Оюуны өмчийн хэлтсийн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх лабораторийн орлогч захирал (CCIPS) Томас Сонг, Америкийн Нэгдсэн Улсын Канзас дүүргийн Прокурорын газрын прокурор Скот Рэск, Америкийн Нэгдсэн Улсын Дотоодын аюулгүй байдлын албаны Хятад дахь Тусгай Агент, Туслах атташе Жүүн Лиу нар сургалтыг удирдан явуулжээ.

Сургалт оюуны өмчийн эрхийн хамгаалалт, энэ төрлийн хэрэгт хохирлын үнэлгээ хэрхэн хийх, эрүүгийн хэрэг зөрчлийг шүүх ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд явагдаж, Америк болон Монгол улсын Оюуны өмчийн эрхийн талаар харилцан туршлага солилцжээ.

 

СУРГАЛТЫН ТӨВ

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
81
Өчигдөр
155
7 хоногт
1705
Сүүлийн сард
8061
Сүүлийн жилд
81792
Нийт хандалт
195871