Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Улсын Ерөнхий прокурорын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай албан даалгаварын дагуу Баянгол дүүргийн прокурорын газраас "хугацаа дууссан" үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэргийн хууль зүйн үндэслэлийг энэ оны эхний хагас жилийн байдлаар шалгасан байна.

Шалгалтаар зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтнууд нь холбогдох тогтоол, шийдвэрээ хуулийн шаардлагын дагуу бичдэггүй, шийдвэрээ оролцогч нарт биечлэн мэдэгдэж танилцуулдаггүй зэрэг хэд хэдэн зөрчил илэрчээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг дахин давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах талаар зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих прокурор, эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг өгч, сургалт зохион байгуулсан байна. 

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
224
Өчигдөр
299
7 хоногт
1847
Сүүлийн сард
8205
Сүүлийн жилд
84638
Нийт хандалт
187793