Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ПРОКУРОРЫН МЭДЭГДЛИЙН ДАГУУ БААР, ЗОЧИД БУУДЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага 2019 онд “Шүүхэд төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах оролцоо, үр дүнг нэмэгдүүлэх” зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Баянзүрх дүүргийн прокурорын газар тус дүүргийн 13 дугаар хороонд байрлах эх барих, нярай, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг “Амгалан” амаржих газрын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг баар, зочид буудлуудыг судалж, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.  

Тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2018-2019 онд дээрх газруудтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл нийт 107 удаа бүртгэгдэж, удаа дараа арга хэмжээ авч байсан боловч гэмт хэрэг, зөрчил гарах нь таслан зогсоогдоогүй бөгөөд “Амгалан” амаржих газрын хэвийн үйл ажиллагааг ноцтойгоор алдагдуулж, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байсан байна.

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулах талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанд Прокурорын мэдэгдэл  хүргүүлсний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/232 дугаар тушаалаар нэр бүхий баар, зочид буудлын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, холбогдох газруудад хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.

БАЯНЗҮРХ  ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
266
Өчигдөр
309
7 хоногт
2716
Сүүлийн сард
7988
Сүүлийн жилд
82269
Нийт хандалт
179854