Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРИЙЛЬЕ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Баян-Өлгий аймгийн прокурорын газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулав. 

Уг нээлттэй хаалганы өдөрлөгөөр аймгийн хэмжээнд энэ онд зам тээврийн ослын улмаас хохирч байгаа иргэдийн тоо өсч байгаа мэдээллийг хүргэж “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулсан байна. Мөн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол, хүсэлтийг хэрхэн гаргах, байгууллага, иргэдийн хүсэлтийн дагуу архивын лавлагаа олгох болон баримт түр олгох тухай, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тухай зэрэг гарын авлагуудыг тарааж, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг авч ажиллажээ.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
266
Өчигдөр
309
7 хоногт
2716
Сүүлийн сард
7988
Сүүлийн жилд
82269
Нийт хандалт
179854