Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
“ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ ТӨВТЭЙ ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА-АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” ТӨСЛИЙН ХААЛТЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

Улсын Ерөнхий прокурорын газар, АНУ-ын Элчин сайдын яам, Монгол Улсын Хууль Зүй, Дотоод хэргийн яам, Азийн сан хамтран шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчдад зориулан хэрэгжүүлсэн “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа-албан хаагчдыг чадавхжуулах нь” төслийн үр дүнг танилцуулах, хаалтын үйл ажиллагааг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Блю Скай зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд хохирогч төвтэй стратеги хэрэгжүүлэх, шүүх эрх мэдлийн болон хууль хяналтын байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, албан хаагчдын энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой уг төсөл 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэсэн бөгөөд 2 жил 5 сарын хугацаанд амжилттай хэрэгжжээ.

Төслийн хүрээнд Шүүгч, Прокурор, Цагдаа, Хил хамгаалах, Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын хамтарсан сургалтуудыг зохион байгуулж, сургалтын гарын авлагыг модуль хэлбэрээр гаргаж, 6 прокурорыг сургагч багшаар бэлтгэсэн бөгөөд Улаанбаатар хот, аймгуудыг бүсчлэн 10 удаагийн сургалт зохион байгуулж, нийт 96 прокурорыг хамруулсан байна.

Уг төслийн хаалтын үйл ажиллагаанд  АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга, доктор, М.Гантулга, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгонжаргал, Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ зэрэг зочид, төлөөлөгчид, дээрх байгууллагуудын сургагч багш нар оролцож, төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл, танилцуулга хийж, санал, сэтгэгдэлээ хуваалцлаа.

СУРГАЛТЫН ТӨВ

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
251
Өчигдөр
309
7 хоногт
2701
Сүүлийн сард
7973
Сүүлийн жилд
82254
Нийт хандалт
179839