Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ПРОКУРОРЫН ШААРДЛАГЫН ДАГУУ БАРИВЧЛАХ ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛСАН БАЙНА

Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн үйл ажиллагаа болон тус төвд баривчлагдсан хүнийг албадан сургалтанд хамруулах ажиллагаа холбогдох хууль тогтоомж, журамд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.

Тус төвийн үйл ажиллагааг өмнө нь шалгахад, байрны багтаамж хүрэлцээгүйгээс нэг хүнд оногдох талбайн хэмжээ зохих түвшинг хангадаггүй, баривчлагдсан хүмүүсийг зан үйлд нөлөөлөх албадан сургалтанд шүүхийн шийтгэвэрт заасан хугацаагаар хамруулдаггүй зэрэг зөрчлүүд илэрч, уг зөрчлүүдийг арилгуулахаар шаардлага хүргүүлж байжээ.  

Прокурорын шаардлагын дагуу Баривчлах төв нь 409 дүгээр хаалттай хорих ангид хуучин ашиглаж байсан байрыг шинээр засварлан орж, нэг дор 400 хүн хүлээн авах боломжтой болсон байна.

Мөн нэг дор 200 хүнд, 60 хүртэл хүнд бүлгийн сургалт явуулах танхим, ганцаарчилсан сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх өрөөг тус тус шинээр тохижуулан, мэргэжлийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчтэй болж, прокурорын шаардлагад заагдсан зөрчлүүдийг бүрэн арилгаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа болох нь шалгалтаар тогтоогджээ.  

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
258
Өчигдөр
309
7 хоногт
2708
Сүүлийн сард
7980
Сүүлийн жилд
82261
Нийт хандалт
179846