Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ПРОКУРОРЫН МЭДЭГДЛИЙН МӨРӨӨР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ҮР ДҮНГ СУДАЛЖЭЭ

Прокурорын тухай хууль болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулинд зааснаар гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар  бичсэн прокурорын мэдэгдлийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан холбогдох арга хэмжээг авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй

Нийслэлийн прокурорын газраас дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтэнд дүгнэлт өгөх зорилгоор тус газрын прокурорын мэдэгдлийн мөрөөр аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг судалсан байна.

2019 оны 9 сарын байдлаар Нийслэлийн прокурорын газраас нийт 45 мэдэгдэл бичсэнээс 47 хувийг төрийн байгууллагад, 38 хувийг хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагад, 15 хувийг их, дээд сургуулиудад хүргүүлсэн ба 38 хувийг Авлига, албан тушаал, 22 хувийг Хар тамхи, мансууруулах эм бэлдмэл, бодистой холбоотой,  8 хувийг гадаадын иргэн, харьяатын асуудал, 6 хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчны эсрэг болон улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар бичжээ.

Аж ахуйн нэгж, байгууллагуудаас прокурорын мэдэгдлийн мөрөөр 85 ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлсний 20 хувьд харьяа ажилтан, алба хаагчид хариуцлага тооцсон, 28 хувьд удирдлагаас ажил сайжруулах тодорхой үүрэг, чиглэл өгсөн, 52 хувьд нь холбогдох хууль тогтоомжуудыг таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр сургалт, яриа таниулга зохион байгуулж ажилласан байна.

Судалгааны дүнгээс үзэхэд прокурорын мэдэгдлийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажил 78 хувийн биелэлттэй, тухайн аж ахуйн нэгж, байгууллагад дахин гэмт хэрэг зөрчил гараагүй үзүүлэлт 94 хувьтай байгаа нь энэ ажлын үр дүнг эерэг түвшинд хэрэгжиж байгааг харуулж байна.

Цаашид аж ахуйн нэгж, байгууллагаас прокурорын мэдэгдлийн дагуу хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээг газар дээр нь очиж танилцан, мэдэгдлийн чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч ажиллахаар шийдвэрлэжээ. 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
270
Өчигдөр
309
7 хоногт
2720
Сүүлийн сард
7992
Сүүлийн жилд
82273
Нийт хандалт
179858