Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
ХЯНАЛТЫН ПРОКУРОР Г.ЦЭЦЭГМАА: ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮНД 22 ХЭРГЭЭС 45 САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ БИТҮҮМЖИЛЖ ЧАДСАН

Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ(ARIN-AP)-ний VI Бүгд хурал есдүгээр сарын 23-24-нд Улаанбаатар хотноо болсон. Энэхүү хуралд 22 улс, олон улсын таван байгууллага, Монгол Улсын төрийн долоон байгууллагын 110 орчим төлөөлөгч оролцсон байна

Дээрх хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэцэгмаа оролцож, Монгол Улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хөрөнгө буцаах тогтолцооны талаар танилцуулав. 

Энэ сүлжээгээр дамжуулан гэмт хэргийг илрүүлэх талаар гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа амжилттай өрнүүлж эхэлсэн бөгөөд Цагдаагийн Ерөнхий газар энэ чиглэлээр хариуцсан албатай болсон талаар тэрбээр дурдаад, Бид уламжлалт мөрдөн шалгах арга барилаа өөрчилж, өнөөдрийн өсөн нэмэгдэж буй аюул заналтай холбоотойгоор санхүүгийн мөрдөн шалгах үйл ажиллагааны арга зүйг нэвтрүүлж байгаа. 

Сүүлийн хоёр жилд авлигын гэмт хэргийн тоо үлэмж нэмэгдсэн бөгөөд авлигын хэрэгтэй холбоотой хөрөнгийг буцаах үйл ажиллагааны үр дүн болоод буцаагдсан хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн. 

Монгол Улсад хөрөнгө буцаах үйл ажиллагааг эрчимжүүлж, тогтолцоогоо улам бүр  бэхжүүлэх үүднээс бодлогын чанартай хэд хэдэн баримт бичгүүдийг боловсруулж баталсан. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг шинэчилж, хөрөнгө буцаахтай холбоотой маш чухал заалтуудыг нэмж оруулсан. Тодруулбал, хурааж байгаа хөрөнгөөс хөрөнгө буцаахтай холбоотойгоор үйл ажиллагааны зардлыг нөхөж,  үлдсэн бусад хөрөнгийг улсын орлого болгох талаар тусгасан. 

Хэрэв хөрөнгө буцаах үйл ажиллагаа нь Монгол Улсын аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхөөс бусад нөхцөлд гадаад улс оронд царцаасан, буцаасан болоод хураасан хөрөнгийн талаарх мэдээлэлд бусад хамтын ажиллагаа бүхий байгууллагуудад хүргүүлж байгаа. Мөн мөнгө угаах хэрэгтэй холбоотойгоор шинэ журам гарсан тул прокурорын зөвлөмж гарсан. Уг бичиг баримтуудад үр дүнтэй хөрөнгийг хураах үйл явц бүх арга хэрэгсэл, мөн түүнчлэн санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох хөрөнгийг битүүмжилж хураах болон хууль бусаар олсон орлогыг хураах зэрэг үйл ажиллагааг тусгасан” зэрэг эрх зүйн хувьд бий болсон өөрчлөлтүүдийг тайлбарласан юм. 

Түүнчлэн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх механизм тогтохоос өмнө бид ARIN-AP, интерпол гэх зэрэг сүлжээгээрээ дамжиж хамтын ажиллагаагаа өрнүүлсэн билээ. Жишээ нь: сүүлийн 2 жилд АТГ-аас мэргэжлийн сүлжээгээрээ дамжуулаад 70 гаруй мэдээллийг албан бус байдлаар авч, мэдээлэл солилцсон байдаг. Үүний үр дүнд хил дамнасан өргөн далайцтай мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөн мэдээллийн солилцоог улам дэмжсэнээр тагнуулын мэдээллийг үндэслээд олон улсын түвшинд хөрөнгө буцаах мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. 

2019 онд боловсруулж баталсан удирдамжийн дагуу санхүүгийн үндэсний механизмыг нэвтрүүлж, хэд хэдэн хэргийг амжилттай шалгуулж шийдсэн ба 22 хэргээс бид 45 сая долларын үнэ бүхий хөрөнгийг битүүмжилж чадсан. Олон улсын хамтын ажиллагаа болоод мэдээлэл солилцох зарчмаар бид хөрөнгийн урсгалыг хараа хяналтандаа байлгах тал дээр амжилтад хүрч байгаа. 

 

 

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
252
Өчигдөр
309
7 хоногт
2702
Сүүлийн сард
7974
Сүүлийн жилд
82255
Нийт хандалт
179840