Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУДЫН ХОЛБООНЫ 24 ДЭХ УДААГИЙН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНД ОРОЛЦООД ИРЛЭЭ

Монголын Прокуроруудын холбооны ерөнхийлөгч С.Алиманцэцэг, Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн хяналтын прокурор У.Эрдэнэтуяа нар 2019 оны есдүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Аргентин Улсын нийслэл Буэнос-Айрес хотноо “Эрх зүйн ялгаатай тогтолцоо ба олон улсын хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгуулагдсан Олон Улсын Прокуроруудын Холбооны 24 дэх удаагийн ээлжит чуулганд оролцоод ирлээ.

 

 Улс бүр өөрийн түүх, соёл, уламжлал, эрх зүйн онцлог системтэй боловч энэ ялгаанаас үл хамааран дэлхий нийтийн эрүүгийн шүүн таслах ажиллагаа нь мэтгэлцүүлэн шүүх ба байцаан шүүх гэсэн 2 үндсэн төрөлд хуваагдаж байгаа бөгөөд эдгээр системүүдийн ялгаатай болон төсөөтэй шинжүүдийг тус чуулганаар хэлэлцэн, энэ нь олон улсын хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар  цаашдын хамтын ажиллагааг хэрхэн дээшлүүлж, шинэчлэх талаар харилцан санал солилцсон байна.

Түүнчлэн хилийн гадна явагдаж байгаа мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, дотоодын болон олон улсын түвшинд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчидтой хамтран ажиллах ажиллагаа нь хэргийн бүрдлийг хангахад онцгой үүрэгтэй бөгөөд шүүгч, прокурор, мөрдөгчийн зүгээс олон улсын үр дүнтэй хамтын ажиллагааны чиглэлээр харилцан туслалцаа үзүүлэх ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцжээ.

 Чуулганаар хэлэлцсэн бас нэг асуудал нь орчин цагийн яллах ажиллагааны  хэлбэр буюу гэм буруугийн талаар тохиролцох, яллах ажиллагааг хойшлуулах талаар тохиролцоонд хүрэх, шийтгэх тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэх асуудал байсан бөгөөд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагаанд ч иймэрхүү хөгжлийн чиг хандлага олон улсын эрх зүйн баримт бичигт тусгагдаж байгаа эсэх талаар хөндөж, эрх зүйн баримт бичгийг боловсронгуй болгох нэн шаардлагатай байна гэж үзсэн байна.

Монголын Прокуроруудын холбооны ерөнхийлөгч С.Алиманцэцэг тус чуулганы үеэр Олон Улсын Прокуроруудын холбооны ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон болон өмнөх удирдлагуудтай биечлэн уулзсан бөгөөд Олон Улсын Прокурор солилцооны хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Мөн чуулганы салбар хуралдааны үеэр Монгол, Канадын прокуроруудын 2012, 2019 онд хамтран хэрэгжүүлсэн Прокурор солилцооны хөтөлбөрийн үр дүнгийн талаар хяналтын прокурор У.Эрдэнэтуяа илтгэл тавьсан байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
50
Өчигдөр
219
7 хоногт
2536
Сүүлийн сард
7982
Сүүлийн жилд
81794
Нийт хандалт
194435