Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
СУРГАЛТАНД ХАМРАГДСАН СУРАГЧИД “ХАМТДАА ТАТГАЛЗАЯ” УРИАЛГЫГ ГАРГАЖЭЭ  

Архангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Эрдэнэбулган сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” нь сэдвээр сургалт зохион байгуулжээ.

Уг сургалтанд Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4 дүгээр сургууль болон спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн нийт 900 орчим сурагч хамрагдсан байна. Сургалт, яриа таниулгын үеэр сурагчдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хүний биед учруулах хор хөнөөл, урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээлэл бүхий брошюр, гарын авлагыг тараажээ. 

Сургалтанд хамрагдсан сурагчдаас хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээнээс “Хамтдаа татгалзая”, “Үгүй” гэж хэлдэг байя уриалгыг гаргаж, мөрдөхөөр болсон байна.

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
261
Өчигдөр
309
7 хоногт
2711
Сүүлийн сард
7983
Сүүлийн жилд
82264
Нийт хандалт
179849