Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦЛОО

 “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Дундговь аймгийн засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсээс зохион байгуулсан “Хууль тогтоомж сурталчлах өдөрлөгт Дундговь аймгийн Прокурорын газар оролцлоо.

Өдөрлөгийн хүрээнд Хулд, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг сумд ажиллан прокурорын байгууллагын үйл ажиллагааг ард иргэд, олон нийтэд сурталчилж, иргэд, байгууллагаас прокурорын байгууллагад өргөдөл, гомдол, хүсэлт хэрхэн гаргах, орон нутгийн хэмжээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар сургалт зохион байгуулсан байна.

Мөн сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгаж, хангалтгүй ажилласан зөвлөлд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа сайжруулах” талаар прокурорын мэдэгдлийг хүргүүлэхээр болжээ. Цаашид тус аймгийн Прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд аж ахуйн нэгж, байгууллагын хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах зэргээр орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг  авч ажиллаж байна.

ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
267
Өчигдөр
309
7 хоногт
2717
Сүүлийн сард
7989
Сүүлийн жилд
82270
Нийт хандалт
179855