Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР АХМАД ПРОКУРОР О.НЯМААД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

 “Монголын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газар ахмад прокурор О.Нямааг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ахмад прокурор О.Нямаа нь 1988 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Намын хорооны товчооны хурлаар орж, Монгол Улсын Ерөнхий прокурор С.Бүдрагчаагийн тушаалаар Ажилчны районы /одоогийн Хан- Уул дүүрэг/ прокуророор томилогдож 10 жил ажилласан байна.

Тэрээр Прокурорын байгууллагад ажиллаж байсан дурсамжаасаа хуваалцаж, “Прокурорын байгууллага бол "жинхэнэ" хуульч болгох ур чадварыг суулгаж, төлөвшүүлдэг байгууллага юм. Хэрэг, материал уншихдаа хэзээ ч залхуурч болохгүй, маш сайн уншиж, судалсны үндсэн дээр хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэх ёстой" хэмээн зөвлөсөн юм.

Хан-уул дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд ахмад прокурор О.Нямаад эрүүл энх, цаашдын ажил, амьдралд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, дурсгалын зүйл гардуулснаар уулзалтын арга хэмжээ өндөрлөв.

                                                     ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
249
Өчигдөр
309
7 хоногт
2699
Сүүлийн сард
7971
Сүүлийн жилд
82252
Нийт хандалт
179837