Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ, ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Архангай аймгийн прокурорын газраас санаачлан 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус аймгийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын хэрэгжилт” сэдвийн хүрээнд сургалт, зөвлөгөөн зохион байгуулжээ. 

Мөн үеэр зөрчлийн зохиомол орчинг бэлтгэн үзлэг хийх практик сургалт зохион байгуулж, эрх бүхий албан тушаалтнуудаас түвшин тогтоох сорил авч дүнг танилцуулсан байна.

Хамтарсан зөвлөгөөнөөс үзлэг хийхэд анхаарах аргачлал бүхий зөвлөмж гаргаж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлэх, мөн тухайн байгууллага бүр зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга арга хэмжээг 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулахаар болжээ.  

АРХАНГАЙ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
267
Өчигдөр
309
7 хоногт
2717
Сүүлийн сард
7989
Сүүлийн жилд
82270
Нийт хандалт
179855