Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС “ХЭРГИЙН ШИЙДВЭРЛЭЛТ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зөрчлийн хэргийг шуурхай шийдвэрлэх, тэр дундаа Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн хэргийг илрүүлэх, зөрчил үйлдсэн хүнийг нэн даруй олж тогтоох, хэргийн шийдвэрлэлтийг өсгөх зорилгоор “Хэргийн шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан байна.

Тус арга хэмжээний хүрээнд дүүргийн Цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан чиглэлийн ахлах байцаагч, тасгийн дарга, эрх бүхий албан тушаалтан  нартай уулзалт хийж, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих” зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд анхаарах асуудлын талаар тодорхой үүрэг, чиглэл өгч, эрх бүхий албан тушаалтнуудын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх талаар удирдлага зохион байгуулалтын зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
249
Өчигдөр
309
7 хоногт
2699
Сүүлийн сард
7971
Сүүлийн жилд
82252
Нийт хандалт
179837