Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ХОРИХООС ӨӨР ТӨРЛИЙН ЯЛ, АЛБАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТИЙН ТАЛААР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Нийслэл, дүүргийн прокурорын газруудын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч нартай хамтарсан зөвлөгөөнийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн прокурорын газарт зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээний биелэлтийн талаар хэлэлцэж, энэ төрлийн ялын биелэлтэнд хяналт тавих хууль, журмыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, цаашид анхаарч хийх ажлуудын талаар харилцан санал солилцож, зөвлөлдсөн байна.

Мөн Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн багш, хяналтын прокурор Г.Оюунболд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг болон Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх, эрүү шүүлт тулгахаас ангид байх эрх” сэдвээр зөвлөгөөнд оролцсон прокурор, шийдвэр гүйцэтгэгч нарт сургалт явуулжээ.

                                                                                    НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
249
Өчигдөр
309
7 хоногт
2699
Сүүлийн сард
7971
Сүүлийн жилд
82252
Нийт хандалт
179837