Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ИРГЭДЭД ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТ ХИЙЖЭЭ

Дэлхийн аялал жуулчлалын өдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Орхоны хөндийд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Хархорин сум дахь Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хархорин, Бат-Өлзий сумдын Засаг даргын тамгын газар, Орхоны хөндийд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг болжээ. 

Уг хэлэлцүүлэгт Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Баасандорж оролцож,  “Орхоны хөндийд аялал, жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд гэмт хэрэг, зөрчлөөс  урьдчилан сэргийлэх нь” сэдвээр илтгэл тавьж,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиар яриа, таниулга хийж ажилласан байна. 

             ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
49
Өчигдөр
219
7 хоногт
2535
Сүүлийн сард
7981
Сүүлийн жилд
81793
Нийт хандалт
194434