Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ХОВД АЙМАГТ ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Ховд аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газартай хамтран “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг сурталчлах” өдөрлөгийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр тус аймгийн Чандмань суманд зохион байгуулжээ. Өдөрлөгт Чандмань, Дарви, Манхан, Зэрэг, Мөнххайрхан сумдын төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагч, иргэд хамрагдсан байна.

Өдөрлөгийн хүрээнд Аймгийн хэмжээнд болон тухайн сумдын нутаг дэвсгэрт энэ оны 9 сарын байдлаар үйлдэгдэн гарсан гэмт хэрэг, зөрчил, шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргийн талаар болон тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх, хамтран ажиллах талаар иргэдэд мэдээлэл өгчээ.

Тухайлбал, мал хулгайлах гэмт хэргийн гаралт буурахгүй байгаатай холбоотойгоор дээрх сумдын малчдын бүлгийн гишүүдэд мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулах, гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах журмыг танилцуулж, энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хүрээнд танин мэдэхүйн “Дэвжээ” тэмцээнийг иргэдийн дунд зохион байгуулсан байна.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Зөв хүн болж төлөвших нь” сэдвийн хүрээнд эссэ бичлэгийн уралдаан зарлаж дүгнэжээ.

                                                                       ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
252
Өчигдөр
309
7 хоногт
2702
Сүүлийн сард
7974
Сүүлийн жилд
82255
Нийт хандалт
179840