Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газар,  тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хамтран “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харьяа нэгжгүй нутаг дэвсгэрт хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн болон албадлагын арга хэмжээ хэрэглэсэн этгээдэд  хэрхэн хяналт тавих, цаашид анхаарах асуудал” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулжээ.

Тус сургалт, зөвлөгөөнд дээрх хоёр байгууллагаас гадна Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд болон Эрдэнэ, Өргөн, Улаанбадрах сумдын Засаг даргын тамгын газрын дарга, хэсгийн төлөөлөгч нар оролцсон байна. 

Зөвлөгөөнөөс сумдын хэсгийн төлөөлөгч нар нь хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтнуудад хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт тавьж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст тогтмол мэдэгдэж байх, сумдын Засаг даргын тамгын газар нь нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн ялтнуудыг ажиллуулах ажлын байр, ажиллах нөхцөл боломжоор хангаж хуульд заасан үүргээ хэрэгжүүлж ажиллах зэрэг асуудлуудыг шийдвэрлэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь сар бүр Сум дундын прокурорын газарт үр дүнгээ танилцуулж байхаар болжээ.

                                                                           ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
250
Өчигдөр
309
7 хоногт
2700
Сүүлийн сард
7972
Сүүлийн жилд
82253
Нийт хандалт
179838