Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУД ХАР ТАМХИ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС НАЙМААНЫ ЭСРЭГ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Бүгд Найрамдах Кыргызстан Улсын нийслэл Бишкек хотноо 2019 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Ерөнхий прокуроруудын 17 дахь удаагийн уулзалтанд оролцоод ирсэн байна.  

Энэхүү уулзалтад гишүүн, ажиглагч улсуудын Ерөнхий прокурор, түүний орлогч, хэлтсийн дарга нар, байгууллагын шинжээч, судлаачид, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид, Олон Улсын Прокуроруудын холбооны төлөөлөл болох 14 орны 100 гаруй зочид, төлөөлөгчид оролцож, гишүүн орнуудын прокурорын байгууллагаас хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус наймааны эсрэг явуулж буй ажиллагааны талаар туршлага солилцжээ.

Энэ үеэр Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Бүгд Найрамдах Кыргызстан Улсын Ерөнхий прокурор О.Джамшитовтай уулзалт хийж, хоёр орны прокурорын байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан байна. Мөн Олон Улсын Прокуроруудын Холбооны ерөнхийлөгч Чхоль Кю Вантай уулзаж, шинэ албанд томилогдсонд баяр хүргэн, амжилт хүсч, прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.  

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Ерөнхий прокурорын төлөөлөгчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэхэд үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлоод энэ төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх асуудлыг тодорхойлон, гишүүн орнуудын прокурорын байгууллагын эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллах боломжуудыг ашиглах, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх, мэдээлэл солилцох, харилцан туршлага солилцох, хууль сахиулах байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан тогтоол гаргаж, гишүүн орны төлөөлөгчид гарын үсэг зурж баталгаажуулснаар уулзалт өндөрлөсөн байна.  

Дараагийн буюу 18 дахь удаагийн уулзалт 2020 онд Узбекстан улсад зохион байгуулагдана.

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
76
Өчигдөр
155
7 хоногт
1700
Сүүлийн сард
8056
Сүүлийн жилд
81787
Нийт хандалт
195866