Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Прокурорын байгууллагын 2019 онд дэвшүүлсэн “Прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сахилга, ёс зүй, харьцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилт, Улсын Ерөнхий прокурорын “Ёс зүйн хариуцлагыг сайжруулах тухай” 07 дугаартай албан даалгаврын хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газар энэ сарын 08-ны өдөр “Сахилга, хариуцлагын зөвлөгөөн” зохион байгуулжээ.

Зөвлөгөөнөөр өнгөрсөн хугацаанд прокурор, ажилтнуудын ажлын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, түүний үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлаар тус дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, ерөнхий прокурорын орлогч, тамгын хэлтсийн дарга нар мэдээлэл хийж, прокурор, туслах ажилтан, захиргаа үйлчилгээний ажилтнуудаас гаргасан санал, хүсэлтийг сонсож, хэлэлцсэн байна.

Мөн дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяа ажлын сахилга, хариуцлагыг сайжруулж, Улсын Ерөнхий прокурорын албан даалгавруудыг нэг мөр хэрэгжүүлэн, үр дүн гаргаж ажиллах талаар нийт прокурор, ажилтнуудад үүрэг, даалгавар өгчээ.

                                                              БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
251
Өчигдөр
309
7 хоногт
2701
Сүүлийн сард
7973
Сүүлийн жилд
82254
Нийт хандалт
179839