Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ПРОКУРОРЫН МЭДЭГДЛИЙН МӨРӨӨР СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ОЙР ОРЧИМД ХУРД СААРУУЛАГЧ, АНХААРУУЛАХ ТЭМДЭГ БАЙРЛУУЛЖЭЭ

Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Жаргалант сумын засаг даргад “сумын хэмжээнд үйлдэгдэж буй автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт бага насны хүүхдүүд өртөж байгаад анхаарах, зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх тодорхой ажил арга хэмжээ авах” талаар прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

Мэдэгдлийн мөрөөр Ховд аймгийн төв болох Жаргалант сумын сургууль, цэцэрлэгийн ойр орчимд хурд сааруулагч, анхааруулах тэмдэг, хэвтээ тэмдэглэл байршуулах зэрэг арга хэмжээ авсан бөгөөд энэ нь сумын хэмжээнд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлийг буруулахад тодорхой хэмжээнд нөлөөлөх, ач холбогдол бүхий ажил болжээ.

                                                              ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
50
Өчигдөр
219
7 хоногт
2536
Сүүлийн сард
7982
Сүүлийн жилд
81794
Нийт хандалт
194435