Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ШИНЭ ЗАЛУУ ПРОКУРОР, ТУСЛАХ АЖИЛТНУУДАД МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭВ

Чингэлтэй дүүргийн прокурорын газар улсын яллагчийн мэтгэлцэх ур чадварыг сайжруулах, шинэ томилогдсон залуу прокуроруудад мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор есдүгээр сарын 27-ны өдөр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.2 дахь хэсэгт заасан, онц харгис хэрцгийгээр хүн алсан үйлдэлтэй хэргийг хянан шийдвэрлэх нээлттэй шүүх хуралдаанд хяналтын прокурорууд болон туслах ажилтнууд сууж, шүүх хуралдааны дэг, шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал, яллах болон өмгөөлөх талуудын тэгш эрхийн үндсэн дээр мэтгэлцэж байгаа байдал, улсын яллагчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт тавьж байгаа байдалтай танилцжээ.

Шүүх хуралдааны дараа шүүхэд төрийг төлөөлөх ажлын чиглэлээр бэлтгэгдсэн сургагч багш Ж.Бат-Эрдэнэ  нээлттэй шүүх хуралдаанд суусан прокурор, туслах ажилтнуудын дунд хэлэлцүүлэг явуулж, улсын яллагч шүүх хуралдаанд бэлтгэх, шүүх хуралд оролцоход анхаарах асуудлын талаар харилцан ярилцаж, санал солилцсон нь ихээхэн үр дүнтэй ажил болсон байна.

Дээрх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хяналтын прокурор М.Энхбаатар улсын яллагчаар оролцож, яллах чиг үүргээ төрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлж ажилласан байна.

 

                                                                                 

 

 

 

 

 

                                                                                          

                                                          ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
258
Өчигдөр
309
7 хоногт
2708
Сүүлийн сард
7980
Сүүлийн жилд
82261
Нийт хандалт
179846