Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ПРОКУРОРЫН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЖЭЭ

Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуророор шинээр томилогдсон Б.Баярчимэгийн прокурорын тангараг өргөх ёслолын ажиллагааг аравдугаар сарын 08-ны өдөр тус газарт зохион байгуулжээ.

Тангараг өргөх ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар зарлигаар батлагдсан “Прокурорын тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Чимгээ удирдан явуулж, дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор С.Хишигжаргал прокурорын албан тушаалд шинээр томилогдсон Б.Баярчимэгт баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүссэн байна.

                                                  ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
249
Өчигдөр
309
7 хоногт
2699
Сүүлийн сард
7971
Сүүлийн жилд
82252
Нийт хандалт
179837