Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН НЯГТЛАН БОДОГЧ, НЯРАВ НАР САНХҮҮГИЙН МЭРГЭШСЭН СУРГАЛТАНД ХАМРАГДЖЭЭ

Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институттай хамтран прокурорын байгууллагын нягтлан бодогч, нярав нарт зориулсан санхүүгийн хөрөнгийн үнэлгээ, худалдан авах ажиллагаа, нягтлан бодох бүртгэлийн талаарх сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулсан байна.

Сургалтыг Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын гүйцэтгэх захирал Д.Нацагдорж, Монгол Улсын Их сургуулийн дэд профессор Н.Батжаргал, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын удирдах зөвлөлийн гишүүн С.Тунгалаг, Гавъяат эдийн засагч, доктор, Ph.D, Р.Батжаргал, доктор, Ph.D, профессор Ц.Баясгалан, доктор, Ph.D, профессор Т.Гэрэлхүү нар удирдан явуулсан бөгөөд Улс, Аймаг, Нийслэл, Тээвэр, дүүрэг, сум дундын прокурорын газрын 20 гаруй санхүүгийн ажилтан хамрагджээ.

 “Дотоод хяналтын тогтолцоо, дотоод аудитын тухай ойлголт”, “Худалдан авах ажиллагааны тухай”, “Мэргэжлийн үнэ цэнэ, ёс зүй ба нийгмийн хариуцлага, эд хариуцагчийн хариуцлага”, “Хөрөнгийн үнэлгээ ба түүний ач холбогдол”, “Хувь хүний хөгжил, манлайлалын ур чадвар” зэрэг сэдвийн хүрээнд явуулсан уг сургалтын үеэр оролцогчид харилцан туршлага солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө авсан байна.

                                                                                                        СУРГАЛТЫН ТӨВ

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
250
Өчигдөр
309
7 хоногт
2700
Сүүлийн сард
7972
Сүүлийн жилд
82253
Нийт хандалт
179838