Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
СУРАГЧДАД “ОХИДОО ХАМГААЛЦГААЯ” СЭДЭВТ ГАРЫН АВЛАГА ТАРААЖЭЭ

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2011 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг олон улсын охидын өдөр буюу охидын эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж, охидын эрхийг сурталчлах, хүйсээр үл ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахыг уриалсан билээ.

Энэхүү өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газар Сүмбэр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 100 гаруй сурагчдад  “Охидоо хамгаалцгаая” сэдэвт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага тарааж, прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар тайлбарлах ажлыг зохион байгуулсан байна.

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
338
Өчигдөр
286
7 хоногт
2160
Сүүлийн сард
8065
Сүүлийн жилд
83013
Нийт хандалт
189970