Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
“МОНГОЛ УЛС ДАХЬ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн нээлт өнөөдөр /2019.10.18/ боллоо. Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавьсаны дагуу хэрэгжихээр болсон уг төслийн гүйцэтгэгчээр Авлигатай тэмцэх газар, хэрэгжүүлэгчээр Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллах юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Д.Булганцэцэг, Бодлого төлөвлөлт, хууль эрх зүйн хэлтсийн ахлах прокурор Ж.Мөнхжаргал, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн ахлах прокурор О.Гэрэлтуяа, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга А.Энхжаргал нар оролцлоо.

Мөн Авлигатай тэмцэх газар, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд оролцож, авлигын гэмт хэргийг шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, гүйцэтгэж буй чиг үүргийнхээ талаар танилцууллаа.  

Уг төслийн хүрээнд манай улсын авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтэнд нарийвчилсан дүн шинжилгээ хийгдэх бөгөөд авлигын хэргийг мэдээлэх, мөрдөн байцаах, яллах, шүүн таслах ажиллагаанд үнэлгээ хийж, Авлигатай тэмцэх газрын мөрдөгч болон прокурор, шүүгч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, авлигатай холбоотой мэдээлэх тогтолцоо, хууль дүрэм, журамд өөрчлөлт оруулах зөвлөмжийг боловсруулах юм.

“Монгол улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл 2020 оны 7 дугаар сар хүртэл үргэлжилнэ. 

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
333
Өчигдөр
286
7 хоногт
2155
Сүүлийн сард
8060
Сүүлийн жилд
83008
Нийт хандалт
189965