Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ДАРХАН-УУЛ АЙМАГТ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН АЖЛУУД ХИЙГДЭЖ БАЙНА

Дархан-Уул аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолын дагуу Аймгийн засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Шүүх, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар зэрэг байгууллагууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж сурталчлан таниулах зорилгоор хамтран ажиллахаар болсон байна.

Улмаар хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлж, эхний ээлжинд аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургуулийн багш, оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, багш нарт  Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн талаар яриа таниулга хийж, гарын авлага тараан, зөвлөгөө өгч ажиллажээ. Цаашид хуваарийн дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил үргэлжлэн явагдах юм.

   

                                                                        

                                                                ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
342
Өчигдөр
286
7 хоногт
2164
Сүүлийн сард
8069
Сүүлийн жилд
83017
Нийт хандалт
189974