Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
НИЙТЭД ТУСТАЙ АЖИЛ ХИЙЛГЭХ ЯЛЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ГЭНЭТИЙН БАЙДЛААР ШАЛГАЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нийтэд тустай ажил хийж байгаа ялтнуудын ажлын байранд гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтаар 6 ажлын байрыг шалгахад ялтанд хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй нийтлэг зөрчил илэрсэн байна.

Иймд тус дүүргийн прокурорын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх явцад дагаж мөрдөх хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаарх мэдээллийг багтаасан “Гарын авлага-нэг”, ялтны эрх, үүрэг, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааны талаарх ойлголт бүхий “Гарын авлага- хоёр” материалуудыг бэлтгэн гаргаж, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ.

Мөн ажил олгогч байгууллагуудад “Нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааны хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус прокурорын газраас сургалт зохион байгуулж, энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч мэдээлэл хийж хамтран ажилласан байна.  

                                                               БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
364
Өчигдөр
286
7 хоногт
2186
Сүүлийн сард
8091
Сүүлийн жилд
83039
Нийт хандалт
189996