Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
“ПРОКУРОРЫН САХИЛГА ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙ” СЭДЭВТ АСУУЛТ, ХАРИУЛТЫН ТЭМЦЭЭН БОЛЛОО

Баянгол дүүргийн прокурорын газраас санаачлан 2019 онд прокурорын байгууллагын дэвшүүлсэн зорилт, Монгол Улсын Ерөнхий прокурорын албан даалгавруудын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокуроруудын дунд асуулт, хариултын “АХА” тэмцээнийг өнөөдөр /2019.10.24/ Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгууллаа.

Прокурорын сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой удирдамжийн баримт бичгүүдийг прокуроруудаар судлуулж, үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлж ажиллах зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулсан ба дээрх прокурорын газруудаас тус бүр 2 хяналтын прокурор оролцож мэдлэг, чадвараа сорьлоо.

Тэмцээн “Танин мэдэхүй”, “Удирдамжийн баримт бичгүүд” гэсэн 2 үе шаттай явагдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батбямба “нэгдүгээр” байр,  Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл “хоёрдугаар” байр, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл “гуравдугаар” байранд тус тус орж Баянгол дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.  

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
339
Өчигдөр
286
7 хоногт
2161
Сүүлийн сард
8066
Сүүлийн жилд
83014
Нийт хандалт
189971