Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Баянгол дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих албанаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа сунгалтанд тавих прокурорын хяналтыг сайжруулах, хяналтын харьяа эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд хийх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус дүүрэг дэх 14 эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Энхтуяа “Эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж буй байдал, түүнд тавих прокурорын хяналт, цаашид анхаарах асуудал” сэдвээр,  эрх бүхий байгууллагын удирдах албан тушаалтнууд хариуцсан ажлын чиглэлээр тус тус мэдээлэл хийж, харилцан санал солилцсон байна. 

Хамтарсан зөвлөгөөнөөс “Санамж бичиг”-ийн хүрээнд хийх ажлыг эрчимжүүлэх, 2019 оны эхний 10 сарын байдлаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаагүй дүүргийн Статистикийн хэлтсийн үйл ажиллагааг шалгах, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс зэрэг байгууллагуудтай хамтран сургалт, хууль сурталчлах ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ оны 12 дугаар сарын 20-нд хэрэгжилтийг дүгнэхээр болсон байна.

                                                                                  БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
349
Өчигдөр
286
7 хоногт
2171
Сүүлийн сард
8076
Сүүлийн жилд
83024
Нийт хандалт
189981