Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ЯВУУЛАХАД АНХААРАХ АСУУДЛЫН ТАЛААР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар, тус дүүргийн Цагдаагийн газар хамтран Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны А/96 тушаалаар батлагдсан “Мөрдөн шалгах ажиллагаанд тавих прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ын дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад анхаарах асуудлын талаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулжээ.

 

 

 

 

 

 

Зөвлөгөөнд дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Эрдэнэбилэгахлах прокурор Тү.Мөнхжаргал, Н.Бадамцэцэг, Б.Насанжаргал, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь, тус цагдаагийн газрын  1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа М.Батсайхан, 2 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Наранбаатар, 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар нар болон прокурор, мөрдөгч нар оролцсон байна.

Хамтарсан зөвлөгөөний үеэр прокуроруудХэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар үр дүн, цаашид анхаарах асуудал”,  “Мөрдөгч нараас гаргаж буй нийтлэг зөрчил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Шүүхээс буцсан хэргийн үндэслэл” зэрэг сэдвээр мэдээлэл хийжээ.

Мөн гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, хугацаа сунган шалгаж буй мөрдөн байцаалтын хэргийг шуурхай шийдвэрлэх, олон үйлдэлтэй, ээдрээ төвөгтэй хэргээс бусад хэрэгт хугацаа сунгахгүй байх, түдгэлзүүлсэн хэргүүдийг сэргээн шийдвэрлэх арга хэмжээ авах, шүүхэд шилжүүлэх хэргийн тоог нэмэгдүүлэх, хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж, шийдвэрлэх ажиллагааг эрчимжүүлэх, прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хугацаанд хүчинтэйд тооцуулж байх, хамтарсан практик сургалт зохион байгуулах гэсэн шийдвэрүүдийг гаргаж, мөрдөж ажиллахаар болсон байна.

                                                                     СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
333
Өчигдөр
286
7 хоногт
2155
Сүүлийн сард
8060
Сүүлийн жилд
83008
Нийт хандалт
189965