Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ХЭРГИЙГ ШУУРХАЙ ШАЛГАЖ, ШИЙДВЭРЛЭЖ БАЙХАД АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА

Дундговь аймгийн прокурорын газар 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Х.Мөнхбаатар гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл хийж, өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тооцож ажилласан байна.

Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, удаан хугацаанд шалгагдаж байгаа хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж шийдвэрлэхэд анхаарч, идэвх санаачлагатай ажиллах талаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгчээ. 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
348
Өчигдөр
286
7 хоногт
2170
Сүүлийн сард
8075
Сүүлийн жилд
83023
Нийт хандалт
189980