Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ

Хөвсгөл аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Батмөнх тус аймгийн Баянзүрх, Цагааннуур, Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдад 2019 оны 10 дугаар сарын 20-26-ны хооронд зохион байгуулагдсан “Эрх зүйн хөтөч” өдөрлөг арга хэмжээнд оролцон “Хөвсгөл аймгийн эрүү, зөрчлийн хэргийн нөхцөл байдал”, “Улсын Ерөнхий прокурорын газраас дэвшүүлсэн бодлого, зорилт, Прокурорын байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн талаар”  мэдээлэл хийж, иргэдийн санал, хүсэлтийг сонссон байна.

Аймгийн прокурорын газраас уг арга хэмжээний хүрээнд тухайн сумдын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл”, Засгийн газрын 2017 оны 195 дугаартай тогтоолоор батлагдсан “Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам”-ын хэрэгжилтийг шалгажээ.  

Мөн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан болон иргэдэд “Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Прокурорын тухай хууль”-иар сургалт зохион байгуулсан байна.

Түүнчлэн дээрх сумдын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчдад “Хүүхдийн эрхийн тухай хууль, өсвөр насны хүүхэд холбогдсон болон хохирсон  гэмт хэрэг, зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлын талаар” сургалт, мэдээлэл хийх зэргээр олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд нэлээдгүй ажил хийж оролцсон байна.

                                                                                        ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
355
Өчигдөр
286
7 хоногт
2177
Сүүлийн сард
8082
Сүүлийн жилд
83030
Нийт хандалт
189987