Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН БАЙЦААГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокуроруудаас  2019 оны 10 дугаар сарын 23-ны  өдөр дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нарт “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд анхаарах асуудал”-ын талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтанд Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Я.Дамдинрагчаа болон нийт 21 улсын байцаагч хамрагдсан байна.

Сургалтыг явуулахдаа улсын байцаагч нарын хялбаршуулсан журмаар шалгасан гомдол, зөрчлийн хэрэг дээр нийтлэг гаргадаг алдаан дээр тулгуурлан  кейс өгч, багаар ажиллуулсан байна. Мөн эрх бүхий албан тушаалтан нарын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх боломжгүй байгаа зарим асуудлын талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлж, чиглэл авахаар болжээ.  

 

 

 

 

 

 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
367
Өчигдөр
286
7 хоногт
2189
Сүүлийн сард
8094
Сүүлийн жилд
83042
Нийт хандалт
189999