Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ЭРҮҮЛЖҮҮЛЭХ, СААТУУЛАХ ТӨВД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Нийслэлийн Цагдаагийн Удирдах газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвийн үйл ажиллагааг шалгажээ.

Шалгалтыг тус покурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор Л.Цогтхүү ахлан хийж, тус төвийн ахуй нөхцөл болон эрүүлжүүлэх, саатуулах үйл ажиллагааны журам, зааврын хэрэгжилтийн байдлыг газар дээр нь үзэж, танилцсан байна.

Эрүүлжүүлэх, саатуулах төв нь ачаалал ихтэй ажилладаг газар бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар тус төвд эрүүлжүүлсэн, саатуулсан хүний тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад албадан саатуулагдсан хүн 125-аар буюу 5,4 дахин, эрүүлжүүлэгдсэн хүн 862-оор буюу 1 дахин өссөн дүн гарчээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас тус төвийн барилгын зарим хэсэгт цууралт үүссэн, ашиглах боломжгүй талаар удаа дараа дүгнэлт гарсан боловч одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад анхаарч, илэрсэн зөрчлийг арилгах талаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас төвийн удирдах албан тушаалтанд тодорхой үүрэг, чиглэл өгч, үр дүнг тооцож ажиллахаар болсон байна.                                                                      

                                                          ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
378
Өчигдөр
286
7 хоногт
2200
Сүүлийн сард
8105
Сүүлийн жилд
83053
Нийт хандалт
190010