Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
 “ШИЛДЭГ ЭБАТ-2019” МЭРГЭЖЛИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Ховд аймгийн прокурорын газраас санаачлан хяналтын харьяа эрх бүхий байгууллагуудын албан тушаалтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Шилдэг ЭБАТ-2019” мэргэжлийн тэмцээнийг энэ сарын 25-ны өдөр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын их танхимд зохион байгуулсан байна.

 Тэмцээнд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газар, Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Ховд аймгийн Авто тээврийн төв, Аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасаг зэрэг 8 байгууллагын 34 эрх бүхий албан тушаалтан оролцжээ.

Уг тэмцээнийг 2 үе шаттай явуулж эхний үед эрх зүйн мэдлэгийг шалгасан 50 асуулт бүхий  тест, 2 дахь үед эрх бүхий албан тушаалтнаас үйлдэх зөрчлийн эрх зүйн хэлбэрийн төсөл боловсруулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бодлого бодуулж хууль зүйн дүгнэлт хийлгэх зэрэг арга хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд, тэмцээнд Гадаадын иргэн харьяатын газрын Баруун бүс дэх газрын эрх бүхий албан тушаалтан Б.Чимэг-Эрдэнэ 1 дүгээр байр, Ховд аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч О.Бекбол 2 дугаар байр, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан Б.Эрдэнэцэцэг 3 дугаар байрыг тус  тус эзэлсэн байна.

“Шилдэг ЭБАТ-2019” мэргэжлийн тэмцээнд хяналтын харьяа эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд идэвхтэй оролцож, үр дүнтэй арга хэмжээ болсон тул жил болгон тогтмол зохион байгуулахаар болсон байна.

                                                                                      ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
17
Өчигдөр
233
7 хоногт
1607
Сүүлийн сард
7995
Сүүлийн жилд
84498
Нийт хандалт
188060