Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Онцлох мэдээ
ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГААС ХИЙСЭН АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Улсын Ерөнхий прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд Прокурорын байгууллагын 2019 оны III улиралд хийсэн ажлын талаар болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

 

Мэдээллийг тус газрын Мониторингийн хэлтсийн дарга Б.Бат-Орших, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат нар өгсөн бөгөөд цаашид прокурорын байгууллагаас олон нийтэд мэдээлэл өгөх ажлыг тогтмол зохион байгуулах юм.

Нэг. Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажлын талаар

Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагууд 2019 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 1474787 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үеэс 36.3 хувиар өссөн байна.

Эрх бүхий байгууллагууд хүлээн авч шалгасан нийт зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн 22057 буюу 1.4 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 1389269 буюу 94.2 хувийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Эрх бүхий байгууллагууд нийт 24575 хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан нь өмнөх оны мөн үеэс 579 буюу 2.4 хувиар өсчээ.

Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан нийт хэргийн 3997 буюу16.2 хувийг хэрэгсэхгүй болгож, 4637 буюу 18.8 хувьд нь шийтгэл оногдуулж, 1541 буюу 6.2 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 47 буюу 0.1 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж тус тус шийдвэрлэсэн ба эрх бүхий албан тушаалтан нийт 12535 хэргийг шийтгэл оногдуулах саналтай шүүхэд шилжүүлжээ. Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт 92.4хувьтай байна.

Хоёр. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажлын талаар

1. Прокурор 2019 оны 3 дугаар улиралд нийт 56094 гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 2343 буюу 4 хувиар буурчээ.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийн 20854 буюу 37.1 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 32708 буюу 58.3 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 976 буюу 1.7 хувийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

2. Прокурор 2019 оны 3 дугаар улиралд хэрэг бүртгэлт явуулсан нийт 72524 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 16.3 хувиар өссөн байна. Үүнээс 17735 буюу 24.4 хувьд нь хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 12736 буюу 17.5 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шийдвэрлэжээ.

Хэрэг бүртгэлт явуулсан 72524 хэргийн 71547 буюу 98.6 хувийг Цагдаагийн байгууллага, 760 буюу 1.0 хувийг Авлигатай тэмцэх байгууллага, 115 буюу 0.1 хувийг  Тагнуулын байгууллага шалгасан байна.

Прокурор 2019 оны 3 дугаар улирлын байдлаар мөрдөн байцаалтын нийт 16129 хэрэгт хяналт тавьж ажилласан нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өсчээ.

Мөрдөн байцаалт явуулсан нийт хэргийн 9991 буюу 61.9 хувийг шүүхэд шилжүүлэн, 502 буюу 3.1 хувийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гурав. Шүүхэд төрийг төлөөлөх ажлын талаар

Прокурор 2019 оны 3 дугаар улиралд анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 1425, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хэлэлцсэн 10187, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралд 9605 удаа тус тус оролцож санал, дүгнэлт гаргажээ.

Анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс нийт 1195 хэрэг прокурорт буцсан байна.

2019 оны 3 дугаар улирлын байдлаар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс нийт 98 хүн цагаатгагдсан нь өмнөх оны мөн үеэс 22 хүн буюу 18.3 хувиар буурчээ.

Шүүхээр нийт 616 прокурорын эсэргүүцэл хэлэлцэгдсэнээс 476 буюу 77.2 хувь нь биелсэн нь өмнөх оны мөн үеэс 4.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Прокурор зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанд 87, давж заалдах шатны шүүх хуралдаанд 3 удаа тус тус оролцож санал, дүгнэлт гаргажээ.

Зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийн шүүх хуралдаанд прокурор эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн 89, өөрчлөлт оруулахаар бичсэн 45 дүгнэлт биелсэн нь өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байна.

Прокурор зөрчил хянан шийдвэрлэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд 11524, давж заалдах шатны 175 удаа тус тус оролцож санал, дүгнэлт гаргасан байна.

Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн 611, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн 83 хүсэлтийн дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тус оролцжээ2018 оны мөн үетэй харьцуулбал прокурор шүүх хуралдаанд оролцсон оролцоо 48 хувиар өссөн байна.

Дөрөв. Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын талаар

            Прокурор ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын чиглэлээр нийт 983 удаа шалгалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 377 буюу 38.3 хувиар өссөн, 6164 удаа танилцах ажиллагаа хийсэн өмнөх оны мөн үеэс 105 буюу 1.6 хувиар буурсан  байна.

            Хорих ялаас хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж хяналт тогтоолгох, өвчний учир ялаас чөлөөлүүлэх, дэглэм өөрчлүүлэхээр хорих ангийн даргын ирүүлсэн саналыг прокурор хянаж 1627 дүгнэлт бичсэн нь өмнөх оны мөн үеэс 454 буюу 38.7 хувиар өсчээ.

2019 оны 3 дугаар улирлын байдлаар 7.9 тэрбум төгрөгийн торгох ялтай 6411 ялтанд хяналт тавьж ажилласнаас ялын биелэлт 94.8 хувьтай өмнөх оны мөн үеэс 33.1 хувиар өссөн байна.

Прокурорын байгууллагын 2019 оны III улирлын байдлаар хийсэн ажлын талаар

                          Прокурорын байгууллагын бодлого чиглэлийн талаар

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
18
Өчигдөр
233
7 хоногт
1608
Сүүлийн сард
7996
Сүүлийн жилд
84499
Нийт хандалт
188061