Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ХОВД АЙМГИЙН УЛААНБУРАА БАГТ МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Ховд аймгийн прокурорын газар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газартай хамтран “Илрүүлэлт, шийдвэрлэлт-2” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Мал хулгайлах” гэмт хэрэгтэй тэмцэх нээлттэй өдөрлөгийг Ховд сумын Улаанбураа багт зохион байгуулсан байна.

Дээрх арга хэмжээнд Ховд аймгийн Буянт, Мянгад, Эрдэнэбүрэн, Ховд, Дөргөн сумдын нийт 60 гаруй иргэд, “Малчдын бүлгэм”-ийн гишүүд, засаг дарга, иргэдийн хурлын гишүүд оролцжээ. 

Өдөрлөгийн үеэр иргэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн ойлголт, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар болон цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл хэрхэн өгөх талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал хүсэлтийг нь сонссон байна.

Мөн мал хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр идэвхи санаачлага гаргасан иргэдийг шагнаж урамшуулан, “Малчдын бүлгэм”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр уулзалт хийжээ. 

                                                                                           ХОВД АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
16
Өчигдөр
233
7 хоногт
1606
Сүүлийн сард
7994
Сүүлийн жилд
84497
Нийт хандалт
188059