Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан Булган сумын гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтран 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тус сумын төрийн байгууллагуудын дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Дэвжээ” тэмцээн зохион байгуулжээ.

Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг сурталчлах, төрийн байгууллагуудын  хамтын ажиллагааг сайжруулах зорилготой тус тэмцээнд Булган сумын Засаг даргын тамгын газар, Онцгой байдлын хэлтэс болон сум дундын Нэгдсэн эмнэлэг, цэцэрлэг, ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургууль зэрэг байгууллагууд оролцсон байна.

Тэмцээний нэгдсэн дүнгээр “Нарлагхан” цэцэрлэг тэргүүлж, “Сарнай” цэцэрлэг удаалсан бол Онцгой байдлын хэлтсийн хамт олон гуравдугаар байранд тус тус шалгарч, эхний байранд орсон хоёр баг дараагийн шатны буюу 5 сумдын дунд зохион байгуулагдах “Дэвжээ-2” тэмцээнд оролцохоор болжээ.  

Мөн тэмцээнийг хөгжөөн дэмжиж, үзэхээр ирсэн 250 гаруй иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар болон гэмт хэргийн талаар холбогдох байгууллагуудад хэрхэн гомдол, мэдээлэл өгөх тухай зөвлөмж бүхий гарын авлага, боршурыг тараасан байна.

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
18
Өчигдөр
233
7 хоногт
1608
Сүүлийн сард
7996
Сүүлийн жилд
84499
Нийт хандалт
188061