Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ЗҮҮН ЕВРОП, ТӨВ АЗИЙН ОРНУУД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ, ХУУЛЬ БУСААР ОЛСОН ОРЛОГЫГ ХУРААН АВАХАД АНХААРЧ БАЙНА

Энэ оны 10 дугаар сарын 16-наас 18-ны өдрүүдэд Узбекистан Улсын Ташкент хотод зохион байгуулагдсан Зүүн Европ, Төв Азийн орнуудын Хууль сахиулах байгууллагуудын сүлжээний 10 дугаар уулзалтанд Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ж.Ариунаа, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Баярхүү нар оролцож, олон улсын туршлага судласан байна.

“Өндөр албан тушаалын авлигатай тэмцэх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан тус уулзалтанд Албана, Армен, Азерайжан, Эстони, Гүрж, Казакстан, Латви, Молдава, Украйн, Узбекистан зэрэг улс орны төлөөлөгчид оролцжээ.

Энэ үеэр НҮБ-ын Удирдах зөвлөлийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зөвлөх Алексей Фещенко “Санхүүгийн мөрдөн байцаалт ба криптовалют” сэдвээр, олон улсын авлигын эсрэг шинжээч Андрий Кухарук “Авлигын эсрэг сүлжээ байгууллагын шинэ ажлын хөтөлбөр урт хугацааны авлигын асуудалд анхаарал хандуулах талаар” сэдвээр тус тус илтгэл тавьсан байна.

Мөн Зүүн Европ, Төв Азийн орнуудын авлигатай тэмцэх байгууллага, прокуроруудын хараат бус байдлын судалгааг танилцуулж, Украйн, Гүрж Улсын прокурорын байгууллагын шинэчлэлийн талаар болон авлигын гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогыг хураах, хохирол нөхөн төлүүлэхэд гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар оролцогч улсуудын жишээн дээр тулгуурлан мэдээлэл өгчээ.

Хууль сахиулах байгууллагуудын сүлжээний 10 дугаар уулзалт, хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлуудын шийдэл, гаргалгаа, олон улсын эрх зүйн баримт бичигт оруулах өөрчлөлтийн талаар 2020 онд болох Зүүн Европ, Төв Азийн орнуудын Хууль сахиулах байгууллагуудын сүлжээний 11 дүгээр уулзалт хэлэлцүүлэгт танилцуулах юм байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗАР

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
18
Өчигдөр
233
7 хоногт
1608
Сүүлийн сард
7996
Сүүлийн жилд
84499
Нийт хандалт
188061