Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас санаачлан аймгийн Цагдаагийн газар, Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагуудтай хамтран тус аймгийн Бат-Өлзий суманд “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сургалт, өдөрлөгийн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулж, суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөлийн гишүүд, сумын иргэд өргөнөөр хамрагдсан байна.

Бат-Өлзий сум нь Улаан цутгалан, Найман нуурын сав газар, Орхоны хөндий зэрэг олон байгалийн үзэсгэлэнт газруудтай, Хангайн нурууны ой модоор хүрээлэгдсэн сум бөгөөд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил ихээхэн гардаг онцлогтой. 2019 оны 10 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан Ойн тухай хууль зөрчих зөрчилд 13 хүн холбогдож, тус хуульд заасны дагуу шийтгүүлсэн бол 1.671.000 төгрөгний үнэ бүхий 27,85 метр куб шинэс мод, 108.000 төгрөгний үнэ бүхий 1,8 метр куб хуш мод зэргийг хураан авч улсын орлого болгожээ.

ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
17
Өчигдөр
233
7 хоногт
1607
Сүүлийн сард
7995
Сүүлийн жилд
84498
Нийт хандалт
188060