Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУД “АВЛИГАГҮЙ” АЙМАГ БОЛОХЫН ТӨЛӨӨ ХАМТРАН АЖИЛЛАХ УРИАЛГА ГАРГАЛАА

Прокурорын байгууллагаас  2019 онд  дэвшүүлсэн “Авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан удирдан зохион байгуулах” зорилтын хүрээнд Дархан-Уул аймгийн прокурорын газраас санал гаргаж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн энэ онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгасан “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөнийг 11 дүгээр сарын 07-ны өдөр тус аймагт зохион байгуулсан байна.

Энэхүү хамтарсан зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн прокурорын газар болон аймгийн анхан болон давж заалдах шатны шүүх, Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Авлигаас урьдчилан сэргийлэх иргэний хяналтын зөвлөл зэрэг байгууллагуудын 40 орчим төлөөлөл оролцжээ.

Дархан-Уул аймгийн прокурорын газар “Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр, аймгийн Цагдаагийн  газар “Мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, хэлэлцүүлсэн байна.

Тус зөвлөгөөнөөс хэлэлцсэн асуудал, оролцогч газруудаас гаргасан саналд үндэслэн төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудад чиглэсэн “ЗӨВЛӨМЖ” гарган, хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэж, “АВЛИГАГҮЙ” аймаг болох зорилтын төлөө хамтран ажиллах уриалга гаргажээ.

                                                                ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
165
Өчигдөр
142
7 хоногт
1712
Сүүлийн сард
8054
Сүүлийн жилд
81867
Нийт хандалт
196097