Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Прокурор танд - Дотоод үйл явдлын мэдээлэл
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОР, АЖИЛТНУУД “БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, АЛБАН ХААГЧИЙН ХАРИЛЦАА ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

Прокурорын байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн “Прокурорын хяналтын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, сахилга, ёс зүй, харьцааны соёл, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх” зорилт, Нийслэлийн прокурорын газраас зохион байгуулж буй “Зөрчилгүй хамт олон” нэгдсэн аяны хүрээнд Баянгол дүүргийн прокурорын газраас төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгуулж байна.

Төлөвлөгөөнд тусгагдсан сургалтын хүрээнд Үндэсний сургагч багш, лектор Ц.Азбаярыг урьж “Байгууллагын соёл”, “Алба хаагчийн харилцаа, хандлага түүний үр дагавар” сэдвүүдээр 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр сургалт зохион байгуулж, байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэхэд алба хаагч нэг бүрийн үүрэг оролцоо, харилцаа хандлага хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэг, мэдээллийг авсан байна.  

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
159
Өчигдөр
142
7 хоногт
1706
Сүүлийн сард
8048
Сүүлийн жилд
81861
Нийт хандалт
196091