Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Иргэн танд - Мэдээ мэдээлэл
УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРААС ИРГЭДЭД ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас санаачлан аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон аймгийн Цагдаагийн газартай хамтран тус аймгийн Ховд, Завхан, Өлгий, Өмнөговь Бөхмөрөн сум, Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 1, 2 дугаар застав, хилийн бүс орчмын мал бүхий иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 04-нөөс 07-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.

Энэ үеэр сумдын  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ажлыг шалгаж, тухайн сумын иргэдэд гэмт хэрэг, зөрчлийн хэргийн гаралт, авлига, албан тушаал, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээлэл хүргэж, иргэдийн  санал хүсэлтийг хүлээн авчээ.

Мөн сумдын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хүчиндэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” талаар сургалт зохион байгуулж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтан болон албадлагын арга хэмжээ авагдсан хүмүүстэй уулзаж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дахин холбогдохгүй байх талаар яриа, таниулга хийсэн байна.

УВС АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
164
Өчигдөр
142
7 хоногт
1711
Сүүлийн сард
8053
Сүүлийн жилд
81866
Нийт хандалт
196096